Variables (JAVA)
Юуны түрүүнд удаасандаа хүлцэл өчье. Dead Space 2 гараад мөн Цагаан сар давхцаад жоохон завгүй болсныг ойлгоно байх .
(Variables Primitive зэрэг нь тогтоосон нэр томъё учир Монголоор бичээгүй болохыг анхаарна уу!!!)
Variables нь дараах үндсэн төрлүүдэд хуваагддаг гэж хэлж болно.
Primitives: Энд бол String, int, double, float, char ... гээд л энэ хэд орно доо.
Primitive-n төрлүүд
boolean 8bits "true / false"
char 16bits "0 ... 65535"
byte 8bits "-127 ... 127"
short 16bits "-32768 ... 32767"
int 32bits "-2147483648 ... 2147483647"
long 64bits "-9,223,372,036,854,775,808 ... 9,223,372,036,854,775,807"
float 32bits
double 64bits
Primitive-г үүсгэх ба утга оноох.
int x;
x = 234;
byte b = 98;
boolean isFun = true;
double d = 3456.98;
char c='f';
int z = x;
boolean isRock;
isRock = false;
boolean power;
power = isFun;
long big = 123456789;
float f = 32.5f; ** f үсэг тавьж энэ тоог float болгож байна. Тавиагүй тохиолдолд java үүнийг double гэж үздэг **
Java-д бол type гэдэг чухал зүйл. Үүнийг анхаарах хэрэгтэй эхэлж байгаа хүмүүс үүн дээр буюу төрөл/type шилжүүлэлгүй их алддаг.
Явцын дунд шилжүүлэх заагдах тул одоо зүгээр integer-уудын хооронд шилжүүлэхэд мэдэх ёстой зүйл хэлж өгье.
Дээр үзүүлснээр бол long > int > short > byte ийм байгаа. Үүн дээр үндэслэн ихийг бага руу хийж болохгүй (хийж болох ч дутуу value/утга авна гэсэн үг.)
Жишээ:
short x = 50;
byte z = x;
энэ бол болохгүй 50 гэдэг утга byte-д орж болхийг та мэдэж байгаа. Гэхдээ Java болзошгүй алдаанаас сэргийлдэг өөрөөр хэлбэл x-д гараас утга оноосон бол z-д хир их утга орохыг хэлж мэдэхгүй иймээс л алдаа гарч байгаа юм.
References:
Зоо жоохон ч гэсэн тайлбарлах гээд үзье. Ерөнхийдөө object гэж ойлгож болох ч яг чухамдаа бол object-н агуулж буй value/утга юм. Өөрөөр хэлбэл бид object-г "Human men = new Human()" ингэж үүсгэдэг. Харин men нь object биш бөгөөд энэ нь тухайн object-г заах заагч гэж ойлгож болно.
Арай жоохон дэлгэрүүлье. Үүний тулд та garbage collection гэдгийг ойлгох хэрэгтэй болж байгаа юм. Java object-г garbage collection хэмээх memory-н хэсэгхэн газар бий болгоод түүнрүү хандах замын заагчийг дээр дурдсан men-д оноож өгч байгаа гэсэн үг юм. Одоо харин 1 жишээ авч үзье энд арай илүү ойлгох байх.
...
Human hun1 = new Human();
Human hun2 = new Human();
hun1 = hun2;
hun2 = null;
...
гэсэн кодны хэсэг дээр дүгнэлт хийе.
1,2) Garbage collection-д Human гэсэн 2 object үүсэх(Ойлгомжтой болгохын тулд human1 human2 гэе) ба тэдгээрийн заагчийг hun1 hun2 тус бүрт оноож өгнө.
3) hun2-н заагчийг hun1-т оноож өгснөөр hun2 hun1 2уулаа human2 гэсэн object-оо заах ба human1 гэсэн object заагчгүй үлдэнэ. Заагчгүй үлдсэн object-г дахин заах боломжгүй ба garbage collection нь үүнийг олж тогтоовол шууд устгалд оруулдаг.
4) hun2-н заагчийг устгаж байна гэвч human2-г hun1 зааг байгаа учраас human2 устгалд орохгүй.
Variable-аа нэр сонгох
1. Нэр нь үсэг, $, _ зэргээр эхэлж болно.
2. Тоогоор эхлүүлэх боломжгүй гэхдээ нэгэнт эхний үсгээ сонгосон бол тоо орж болно.
3. Түлхүүр үг хэрэглэж болохгүй.(public, static, void, boolean, double, float, int, long, final, while ... г.м)
Илгээх | 618 хүн уншсан | Бичсэн: KnoT
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (2) | :


Шинэ нийтлэлүүд
KnoT-ын хэрэглээний багаж (Windows 7).
Хүн болгон өөрийн хэрэглэдэг багаж програмтай байдаг эдгээр нь үнэтэй үнэгүй гээд л янз бүр би хувьд...
HTML5 video/audio support
Бичлэг болон дууг болон гэсэн tag-ууд ашиглаж HTML5 дээр хийдэг. Эдгээр tag-г ашигласнаар яма...
Хонх - Албан тасалгааны цонхоор
...
HTML5 CSS3
За удаан хугацаанд оролдохгүй байж байгаад 2 өдөр 1 жижиг showcase маягийн юм хийлээ. Canvas хэсэг н...
Миний XML-г нь холбосон сайт
meteors.co.cc гэсэн хаягаар орж үзэж болно. Удахгүй HTML5 CSS3-г ашигласан бяцхан сайт үзүүлэх болно...
Database-с XML-д мэдээлэл буулгах
За өчигдөр XML-с AS 2.0-р мэдээлэл унших тухай бичсэн бол өнөөдөр болхоор Database-с XML-рүү d...
Flash дээр XML-с мэдээлэл харуулах
За өмнө нь флаш их бага оролддог байлаа харин сүүлийн үед жаахан оролдох шаардлага гарсаны улм...
Best Tablet of CES 2012
За CES 2012 маань амжилттай боллоо өнгөрлөө. Би энд зөвхөн өөрийн сонирхож байсан award-уудыг ...
Best Smartphone of CES 2012
За CES 2012 маань амжилттай боллоо өнгөрлөө. Би энд зөвхөн өөрийн сонирхож байсан award-уудыг тавьж ...
HAPPY NEW YEAR
Эх сурвалж: smashing magazine ...
Gamemaker хичээл 2
Энэ бичлэгт шинээр 3 sprite 3 object мөн тэдгээрт болон өмнөх player object-д event нэмсэн бай...
Gamemaker хичээл 1
За тэхээр өнөөдрөөс gamemaker гээд энхүү энгийн game engine-р нэгэн төрлийн shoot them all тоглоом х...
Java API
Java маш олон бэлэн бэлдсэн class-уудтай байдаг ба тэдгээрийг JAVA API гээд байгаа юм. Эдгээр c...
Шинэ сэтгэгдлүүд
- HTML5 CSS3 бичлэгт KnoT: Баярллаа. Хэхэ асуудал шийдэгдлээ нтр.
- HTML5 CSS3 бичлэгт AmonRa: clearfix navbar-ыг маусаар чиглүүлэхэд, content div нэг пикселээр доошилж байхын....
- GuessGame бичлэгт KnoT: хэхэ арайл удаан хугацааны дараа хариу бичлээ хүлцэл өчье...
- GuessGame бичлэгт Nerd: Hey ene togloom dre odoo highscore list nemii gevel yag yah ve?
- HTML -> Python -> Java бичлэгт KnoT: Баярллаа асуух зүйл гарвал асууж байгаарай. Сонирхсон зүйл байвал мөн асууж байгаарай.
- CSS 3 анхны алхам бичлэгт KnoT: баярллаа цаашид ихийг бичиж байх учир орж байгаарай.
- Variables (JAVA) бичлэгт KnoT: Тиймээ би энд Java-н талаар бичиж байгаалдаа. Асуух зүйл байвал шууд асууж болноо...
- Variables (JAVA) бичлэгт Tuvshuu (зочин): sain bn uu? bi umnugobi oos mendchilj bn.
- HTML -> Python -> Java бичлэгт Зочин: Ih dajgui boljee.
- CSS 3 анхны алхам бичлэгт SaKu: Дажгүй блог байна шүү андаа..