2012-02-10, 02:21

KnoT-ын хэрэглээний багаж (Windows 7).

Хүн болгон өөрийн хэрэглэдэг багаж програмтай байдаг эдгээр нь үнэтэй үнэгүй гээд л янз бүр би хувьдаа үнэгүйг ашигладаг. Ингээд миний хэрэглэдэг багажууд.

Programs

Notepad++ - Магадгүй хамгийн их ашигладаг tool байх мөрийн тоо харуулдаг, code-г өнгөөр ялгаад өгчихнө, эмх цэгцтэй харагддаг гээд энэ tool үнэхээр их хэрэгтэй би  PHP бичихдээ өргөн ашигладаг одоохондоо IDE ашиглаж эхлээгүй л байна. Танд л гэж хэлэхэд Windows-н notepad-с салах цаг болсон.

Dreamweaver CS5 - За вебийн дизайн гаргахад ч тун эвтэйхэн санагддаг code snippet, css-ээ хурдан засаад явчихна. Гэхдээ хаая жаахан нүсэр санагдаад байдаг юм. Үүн шиг code snippet-тэй тэгээд CSS JS хоёр луугаа амархан шилждэг юм байвал ийм том юм хэрэглэх шаардлага алга. (Нүсрээс биш элдэв юм дутахгүй байгаа тул өөр юм хайж үзсэнгүй ээ.)

Photoshop CS5 -  Би график тал дээр тийм ч сайн биш ч гэхдээ л үнэгүй хэрэглэж чадаж байгаа дээрээ сайн ашиглаад авъя. Үнэгүй ийм төрлийн сайн програм гэвэл миний хувьд Paint .NET болон GIMP хоёр байна даа.

K-lite Codec - За анхнаасаа ашиглаад сурчихсан тэгээд ч өөр олон юм суулгаад байх шаардлагагүй байдаг болохоор амар байдаг юм. Өөрийнх нь Windows Player Classic бас нээх олон долоон юмгүй болохоор амар байдаг юм.

Babylon - Орчуулга хэзээ ч амар байдаггүй гэж би боддог. Үүнийг суулгаад дээрээс нь монгол орчуулгуудаа суулгасан байхад алзахгүй шүү дээ. Гэхдээ english2english үед Cambridge Dictionary ашигладаг сайхан эд шүү.

Fences - Desktop icon-уудыг минь ганц зохицуулж өгч байгаа зүйлдээ. Удаан ч ашиглалаа одоог хүртэл өөр юм хайхад хүргээгүй эддээ. Маш энгийн бас хэрэгцээтэй гэж боддог.

Foxit Reader - PDF уншигч байгаа юм Adobe Reader-г бодоход хамаагүй дээр уншиж байсан хуудас хадгална бас хамаагүй хурдан гээд нь маш их таалагддаг. Маргааш нь номоо уншихдаа хаана явж байлаа гээд хайж заваарахгүй.

Quick-Time - За тэгээд зарим сайт дээр хичээл үзэхэд хэрэг болдог. Бас .mov өргөтгөлтэй файл уншина.

µTorrent - Миний хэрэглэдэг бас миний хамгийн сайн бас хамгийн жижиг гэж боддог Bittorrent Client.

Flash CS5 - Flash сайт хөгжүүлэлтэд жаахан ашиглахаас биш нэг их ажиллуулаад байдаггүй юм даа.

PowerISO - Хүмүүс янз янзын л эд ашигладаг юм билээ. Гэхдээ PowerISO бол олон формат дэмжинэ тэгээд өөрөө iso форматаар image файл үүсгэчих нь миний хувьд 100% болдог л юм.

Yahoo Messenger- За тэгээд Монголд хамгийн их тархсан нь энэ л хойно энэ нь л сайхан санагддаг юм.

Premiere CS5 - Төрсөн өдөр амралтаар авсан бичлэгүүдээ монтаж хийхдээ ашигладаг.

XAMPP - Apache Tomcat 2 зэрэг суучихдаг болохоор их амар байдаг бас Filezilla суучихна. Linux Windows Mac аль аль дээр нь сууна гэж байгаа.

CamStudio Recorder - Хичээл бэлдэхэд их амар байдаг үнэгүй үүнээс гайхалтай нь байдаг лдаа гэхдээ энэ чинь үнэгүй шүү дээ.

Handbrake - Үүнийг бүүр сүүлд олсондоо арай эрт олсон бол гэхдээ арай эрт надад үүний хэрэг бараг гарахгүй байсан байхдаа.

7zip - Хүчирхэг compressing программ гэвэл энэ л байна даа. Тун гайхалтай бас л үнэгүй.

Shotty - Яг одоогоор ашиглаж байгаа Screenshot програм.

Web sites

BrowserShots - Таны сайт-г 4 үйлдлийн систем дээр өөр өөр browser болон түүний ялгаатай version-үүдэд нийт 100+ browser дээр нээж танд үр дүнг зургаар үзүүлэх болно. Их сайхан сайт шүү.

Font Face Generator - @font-face ашиглан сайт дээрээ дурын фонд оруулж ирж байгаа бол тулгамдах нэг асуудал бол font-оо яаж ttf woff svg гэсэн 3 өргөтгөлтэй болгох вэ? гэдэг болно. Үүнийг энэ сайт танд амархан хийгээд өгчихнө.

Gradient Generator - CSS3-н Gradient-г танд зүгээр амархан гаргаад өгнө дөө та зүгээр л өнгөө сонгочих эсвэл зүгээр л бэлэн юмнаас нь сонгочих.

XRAY - Үнэхээр гайхалтай таны хүссэн сайтын хүссэн element дээр чинь ямар CSS ашигласныг харуулна.

Built With
- Таны сайт юу ашигласныг бүгдийг нь зурайтал гаргана даа харин ч нэг.

Илгээх | 627 хүн уншсан | Бичсэн: KnoT

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

KnoT-ын хэрэглээний багаж (Windows 7).

Хүн болгон өөрийн хэрэглэдэг багаж програмтай байдаг эдгээр нь үнэтэй үнэгүй гээд л янз бүр би хувьд...

HTML5 video/audio support

Бичлэг болон дууг  болон гэсэн tag-ууд ашиглаж HTML5 дээр хийдэг. Эдгээр tag-г ашигласнаар яма...

Хонх - Албан тасалгааны цонхоор

...

HTML5 CSS3

За удаан хугацаанд оролдохгүй байж байгаад 2 өдөр 1 жижиг showcase маягийн юм хийлээ. Canvas хэсэг н...

Миний XML-г нь холбосон сайт

meteors.co.cc гэсэн хаягаар орж үзэж болно. Удахгүй HTML5 CSS3-г ашигласан бяцхан сайт үзүүлэх болно...

Database-с XML-д мэдээлэл буулгах

 За өчигдөр XML-с AS 2.0-р мэдээлэл унших тухай бичсэн бол өнөөдөр болхоор Database-с XML-рүү d...

Flash дээр XML-с мэдээлэл харуулах

 За өмнө нь флаш их бага оролддог байлаа харин сүүлийн үед жаахан оролдох шаардлага гарсаны улм...

Best Tablet of CES 2012

 За CES 2012 маань амжилттай боллоо өнгөрлөө. Би энд зөвхөн өөрийн сонирхож байсан award-уудыг ...

Best Smartphone of CES 2012

За CES 2012 маань амжилттай боллоо өнгөрлөө. Би энд зөвхөн өөрийн сонирхож байсан award-уудыг тавьж ...

HAPPY NEW YEAR

Эх сурвалж: smashing magazine ...

Gamemaker хичээл 2

 Энэ бичлэгт шинээр 3 sprite 3 object мөн тэдгээрт болон өмнөх player object-д event нэмсэн бай...

Gamemaker хичээл 1

За тэхээр өнөөдрөөс gamemaker гээд энхүү энгийн game engine-р нэгэн төрлийн shoot them all тоглоом х...

Java API

Java маш олон бэлэн бэлдсэн class-уудтай байдаг ба тэдгээрийг JAVA API гээд байгаа юм. Эдгээр c...

Шинэ сэтгэгдлүүд

  • HTML5 CSS3 бичлэгт KnoT: Баярллаа. Хэхэ асуудал шийдэгдлээ нтр.
  • HTML5 CSS3 бичлэгт AmonRa: clearfix navbar-ыг маусаар чиглүүлэхэд, content div нэг пикселээр доошилж байхын....
  • GuessGame бичлэгт KnoT: хэхэ арайл удаан хугацааны дараа хариу бичлээ хүлцэл өчье...
  • GuessGame бичлэгт Nerd: Hey ene togloom dre odoo highscore list nemii gevel yag yah ve?
  • HTML -> Python -> Java бичлэгт KnoT: Баярллаа асуух зүйл гарвал асууж байгаарай. Сонирхсон зүйл байвал мөн асууж байгаарай.
  • CSS 3 анхны алхам бичлэгт KnoT: баярллаа цаашид ихийг бичиж байх учир орж байгаарай.
  • Variables (JAVA) бичлэгт KnoT: Тиймээ би энд Java-н талаар бичиж байгаалдаа. Асуух зүйл байвал шууд асууж болноо...
  • Variables (JAVA) бичлэгт Tuvshuu (зочин): sain bn uu? bi umnugobi oos mendchilj bn.
  • HTML -> Python -> Java бичлэгт Зочин: Ih dajgui boljee.
  • CSS 3 анхны алхам бичлэгт SaKu: Дажгүй блог байна шүү андаа..

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 65088 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax